ЦАХИМ МӨНГӨ BITCOIN ГЭЖ ЮУ ВЭ

Bitcoin гэж юу юм бэ, яг яадаг эд юм бэ? гэдэг асуултыг надаас олон хүн асуулаа.  Би болохоор энэ чинь цахим мөнгө байхгүй: гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй гэхэд хүмүүс энэ нөхөр ер нь юу яриад байна гэсэн маягтай над руу хардаг. Үнийг илүү тодорхой болгоё.

Биткойн гэдэг нь онлайнаар ашиглагддаг цахим мөнгө, энэхүү цахим мөнгийг ашиглан юу л бол юуг ч авч болно хоол хүнс, ундаа,тавилга, Ферарри машин ч гэсэн авч болох юм. Биткойг анх 2008 онд хэсэг программистууд гаргаж кодыг нь бичжээ. Улмаар Сатоши Накамото гэдэг нэрийн доор олон нийтэд тархсан ч гэсэн жинхэнэ биткойныг бүтээсэн хүн Япон биш харин барууны гаралтай хүн гэж хэлэлцдэг билээ.   Биткойн -ийн цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм. Биткойны бусад мөнгөн валютаас ялгарах хамгийн гол зүйл нь Биткойн-ийг зохицуулах банк гэж байхгүй. Энэ нь ямар ч төв банкнаас хамааралгүй гэсэн үг юм. Монгол төгрөг Монгол Банкнаас хамааралтай, бусад валют ч гэсэн төв банкныхаа бодлоготой шууд уялдаатай байдаг, харин биткойн нь decentralized буюу төвийн бус, цэвэр эрэлт нийлүүлэлтээс үнийн ханш нь тогтдог юм.  Бас нэг ялгарах зүйл нь мөнгөн гуйвуулга хийхэд арилжааны шимтгэл нь маш бага юм. Жишээ нь: би гадаадад байгаа нэг найзруугаа 100 доллар шилжүүлье гэсэн чинь ханшны зөрүү, банкны шимтгэл гээд бараг 30-40$ -г нь банкинд өгөөд дуусчихан. Хэрвээ тэр найз маань биткойн хадгалах түрийвчтэй бол би шууд хэдхэн секундын дотор хамгийн бага шимтгэлээр (ойролцоогоор 5-9$) найзруугаа дэлхийн аль ч өнцөгт байсан шилжүүлэх боломжтой юм. 

Биткойн хаанас төрдөг вэ?
Биткойн-ийг хүмүүс маш хүнд хэцүү математикийн бодлого бодож олборлодог (англиар mining) юм. Гэхдээ тэр бодлогыг ганц бодоод биткойн бий болох юм биш. Биткойнийг олборлоход маш их хүчин чадалтай компьютер болон сэрүүн нөхцөл хэрэгтэй юм. Энгийн бид бүгдийн хэрэглэдэг компьютер хэрэглэвэл нэг биткойн гаргах гэж магадгүй нэгээс илүү жил зарцуулах юм. Одоогийн байдлаар нийт 21 сая биткойн олборлогдох ёстойгоос 16 сая биткойн олборлосон байгаа, 2140 он гэхэд сүүлийн биткойний олборлох юм. Биткойны тухайн систем нь 4 жил тутамд биткойн олборлолтыг 50% аар багасгаж байхаар алгоритм нь бичигдсэн учраас сүүлийн 5 сая биткойныг 2140-2150 онд олборлож дуусна гэсэн таамаг бий. Гэхдээ 21 сая ширхэг нь яаж дэлхийн хүн болгонд хүрэх юм, эсвэл Монголчууд авч амжихгүй юм байна гэж та бодож магадгүй, эсвэл нэг ширхэг нь $10000 даваад явчихсан юм байна гэж бодож байвал та түр хүлээж байгаарай. 1 биткойныг 100 сая ширхэгт хуваа болно. Задаргаа биткойныг Сатоши гэж нэрлэнэ. Тэгэхлээр, та 10$ -ч  биткойн авах боломжтой юм. Сүүлийн хэдэн жилд Биткойны үнэ маш огцом өсөж байгаа бөгөөд хувь хүмүүс гэртээ mining rig буюу график карт ашиглаж олборлох, cloud mining буюу үүлэн олборлолт хийдэг сайтад бүртгүүлж Биткойн олборлон хэрглэж байна.
Биткойн нь блокчэйн (blockchain technology) технологи дээр суурилсан юм. Блокчэйн гэдэг маань блок болон чэйн буюу гинж гэсэн үгнээс бүрдсэн үг юм.

Comments

Popular posts from this blog

PTC- сайт гэж юу вэ

Биткойн үнэгүй тараадаг сайтаас орлого олох боломж